МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан АНУ-ын Эрчим хүчний яамны Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгч, сургагч багш нарыг хүлээн авч уулзлаа. Сургагч багш нар цацрагийн хяналтын улсын байцаагч нарыг мэргэшүүлэх, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх (T3) сургалтыг 2018 оны 7 сарын 16-наас 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Уулзалтын үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжиж байгаа “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой байгааг дурьдаад манай орны байнгын болон түр ажиллагаатай хилийн бүх боомтууд дээр цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, байцаагч, мэргэжилтэнүүдийг сургах, мэргэшүүлэх саналыг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Төслийн хүрээнд өнгөрсөн сард АНУ-ын Эрчим хүчний яамнаас МХЕГ-тай Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр суурилуулагдах 5 тэрбум 276 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил энэ оны 12 сард дуусч, ашиглалтад орно.
Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
| АНУ-ын “Баруун хойд номхон далайн үндэсний лаборатори”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх