Онцгой байдлын Ерөнхий газрын даргын А/227, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын А/68, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын болон Онцгой байдлын хэлтсийн даргын А/17 тоот тушаалуудын дагуу Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт баярын өдрүүдэд нийт 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал, обьектын гал түймрийн 3, үер, усны 15 удаагийн дуудлага мэдээллийн дагуу дүүргийн шуурхай эргүүл ажиллажээ. Мөн дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэгт иргэн Б-гийн байшин усанд автсаныг соруулж, аюулгүй болгосон бол баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг 09:00- 22:00 цагийн хооронд тогтмол ажиллуулав.
Эргүүлийн баг дүүргийн амралт зугаалгын бүс болох 20 дугаар хорооны нутаг Минж үржүүлгийн газраас Маршлын гүүр хүртэл Туул голын эрэг дагуу нийт 500 гаруй автомашин бүхий 1230 иргэнийг болзошгүй үер усны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж, төөрсөн хоёр хүүхдийг олж гэр бүлд нь хүлээлгэн өгсөн юм.
Мөн дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 4 дүгээр гудамж, үерийн ус зайлуулах далд хоолойд хүүхэд унасан гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах анги 105, дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж 6 настай эрэгтэй хүүхдийн амь насыг аварсан байна.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж дүүргийн Онцгой комиссын Үер, усны аюулын үед ажиллах ажлын хэсэгт “яаралтай цуглар” дохио өгсөн. Дохионы дагуу комиссын бүрэлдэхүүн 82.3 хувийн ирцтэйгээр цугларсан байна. Ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Т.Батцогт ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үер усны аюулын үед бэлэн байдлаа ханган ажиллах талаар үүрэг чиглэлийг өгч ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
| Үерийн ус зайлуулах хоолойд унасан хүүхдийг аварчээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой