Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт баригдаж буй Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг энэ сарын 9-ны өдөр нээж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулсан. Ийн шинэ гүүрийг нээж, хуучин гүүрийг хаасан юм. Тэгвэл энэ талаар нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Батбаяраас тодруулахад “Яармагийн гүүрийн зөвхөн зорчих хэсэг буюу хоёр талдаа хоёр эгнээтэй зам л ашиглалтад орсон. Шинэ гүүр 250.2 урттай, 20.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй. Хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй болох юм. Хуучин гүүрийн засварын ажил эхлээд 18 хонож байна. Яармагийн гүүрэн зам доогуурх тунелен гарц, болон уулын замуудыг холбосон замууд 2019 онд ашиглалтад орно” гэв.
Тус гүүр нь ашиглалтад орсноор Яармагийн гүүр орчмын олон замын уулзварт зам, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ хороолол зэргийг хотын төвтэй холбох гол гарц юм. Гүүрээр өдөрт 20-30 мянган машин нэвтэрч, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай гэнэ. Шинэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байна.
Харин хуучин гүүрийн засварлах ажлын хүрээнд гүүрийн ховхорсон хучилтыг нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж. Яармагийн гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй юм. Энэхүү гүүрэн байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийг Хятадын засгийн газрын 30 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна.
Ц.ОРГИЛ
| Яармагийн гүүр бүхэлдээ ашиглалтад ороогүй |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой