Ази, Америк, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/ энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нанг хотноо хуралдлаа.
Тодруулбал, "2020 оны тооллогын чанарыг сайжруулах шинэлэг арга замууд” сэдвээр зохион байгуулагдсан Хүн амын тооллогын 29 дүгээр бага хуралд Монгол Улсын ҮСХ-ны төлөөлөгчид оролцсон юм.
Хурлын үеэр ANCSDAAP-н Ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд Монгол Улсын ҮСХ-ны дарга А.Ариунзаяаг сонголоо. Улмаар 2020 онд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс нь Хүн амын тооллогын 26-р хурлыг 2013 онд зохиож байсан туршлагатай билээ.
Тус нийгэмлэгийн зорилго нь хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Мөн нийгэмлэгийн зүгээс 1.5-2 жилийн хугацаанд голлон зохион байгуулдаг ээлжит хурлаас гадна, судалгаа хийх болон нийгэмлэгийн зорилгын хүрээнд бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм байна.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
| ANCSDAAP-ийн 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа сонгогдлоо |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой