Замын цагдаагийн алба Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран өчигдөр /2018.07.18/ Замын цагдаагийн албанаас “Чадварлаг хамт олон-2018” шалгаруулах цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ жил тус тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчид урлаг, спорт, мэдлэг, чадвараараа нийт арван төрлийн тэмцээнд долоон сарын хугацаанд өрсөлдөж өнөөдөр сүүлийн төрөл болох “Аха” тэмцээн явагдаж нийлбэр дүнгээ гарган аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээн нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж.
Тэмцээнд тус албаны нийт 19 харьяа газар, хэлтэс, нэгжийн 11 багийн тамирчин, алба хаагчид сагсан бөмбөг, билльярд, гар бөмбөг, дартс, ширээний теннис, усанд сэлэлт, дуу яруу найраг, албаны шуурхай бэлэн байдал, хөл бөмбөг, АХА гэсэн төрлөөр өрсөлдөв. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд 32 оноогоор таван хэлтсийн хамтарсан “Оргил” багийн хамт олон, хоёрдугаар байранд 38 оноогоор Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, гуравдугаар байранд 49 оноогоор Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон хамт олон гэр бүлийн гишүүдийн хамт Гадаад улс болон эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичиг, цом, өргөмжлөлөөр шагнагдсан байна.
Ц.ОРГИЛ
| Замын цагдаагийн албаны “Чадварлаг хамт олон 2018” тэмцээний шилдгүүд тодорлоо |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой