Энэ сарын 14-19-ний өдрүүдэд Хонгконгт болсон “По Леунг Кук”-ийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон Монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч цом, медалиар шагнуулжээ.
Манай улсын баг тус олимпиадад
АНУ, Австрали, БНХАУ, Болгар, ӨАБНУ зэрэг 5 тивийн 20 гаруй орны 36 багийн 144 хүүхэд оролцсон уг олимпиадад Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин хувийн төрөлд хүрэл медаль хүртжээ.
Тус олимпиадад манай улс 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд Э.Энхжин Монгол Улсаас хувийн төрөлд медаль хүртсэн 5 дахь хүүхэд болж байгаа юм. Олон улсын олимпиадад сурагчид хувийн төрөлд 15, багийн төрөлд 10 бодлого бодож уралддаг.
Олон улсын математикийн олимпиадад оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд “Орчлон” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад оролцсон манай хүүхдүүд бусад оныхтой харьцуулбал насаар бага байсан нь бас нэг онцлог байсан байна.
Мөн олимпиадын хаалтын ёслолын үеэр болсон урлагийн тэмцээнд манай математикч хүүхдүүд үндэсний бүжгээрээ шалгарч, цом хүртжээ.
| Олон улсын математикийн олимпиадад Монголын баг тусгай байрт шалгарчээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой