Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 34.9 мянгаар буюу 1.2 хувиар буурчээ.
Улсын хилээр орсон зорчигчдын 39.2 хувь нь Замын-Yүд, 17.2 хувь нь Буянт-Ухаа, 12.3 хувь нь Гашуунсухайт 11.0 хувь нь Алтанбулаг, 7.3 хувь нь Шивээхүрэн, 13.0 хувь нь бусад боомтоор орж ирсэн байна. Улсын хилээр оны эхний хагас жилд гадаадын 238.1 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 21.1 мянгаар өсчээ. Тэдний 84.2 хувь нь 30 хүртэл хоног, 14.3 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.5 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна.
Гадаадын зорчигчдын 202.7 мянга буюу 85.1 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 21.9 мянгаар буюу 12.1 хувиар өсчээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 35.4 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.
Өмнөх оны мөн үеэс Тайландын жуулчид 464, Турк улсынх 494, Индонез улсынх 82, ОХУ-ынх 12296, Энэтхэг улсынх 204 хүнээр өссөн бол БНАСАУ-ынх 319, Вьетнам улсынх 231, Малайз улсынх 167, Япон улсынх 1526 хүнээр буурчээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 167.3 мянга нь эрэгтэйчүүд, 70.8 мянга нь эмэгтэйчүүд, 229.2 мянга нь насанд хүрсэн хүн, 8.9 мянга нь хүүхэд байна.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 2018 оны эхний хагас жилд 61.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.9 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 38.7 хувийг БНХАУ-ын иргэд, 24.0 хувийг ОХУ-ын иргэд, 11.8 хувийг БНСУ-ын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 3.2 хувийг Япон улсын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 16.2 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.
Манай улсын давхардсан тоогоор 1.2 сая иргэн 2018 оны эхний хагас жилд гадаадад зорчсоноос 843.4 мянга нь хувийн журмаар зорчжээ.
Улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 1.3 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 мянгаар буурчээ. Тэдгээрийн 41.1 хувийг ачааны машин, 29.6 хувийг суудлын машин, 27.2 хувийг ачааны вагон, 2.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 42.2 хувь нь Замын-Yүд, 18.9 хувь нь Гашуун сухайт, 12.9 хувь нь Шивээ хүрэн, 7.8 хувь нь Сүхбаатар, 7.4 хувь нь Алтанбулаг, 10.8 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрчээ.
Ц.ОРГИЛ
| 2018 оны хагас жилийн байдлаар манай улсад 202.7 мянган жуулчин иржээ |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ