Боловсролын шинэчлэлд тавтай морил уриатай Отгонтэнгэр их сургууль 27 дахь жилийнхээ элсэлтийг авч байна.
Тус сургууль сургалтын хөтөлбөрөө шинэчилж, сургалтын агуулга чанараа сайжруулах зорилгоор олон зорилтот ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. Онолын мэдлэгээс гадна, практик ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч дадлагын материаллаг баазыг оюутан бүрт хүртээмжтэй байх үүднээс жил бүр шинэчлэн засч тохижуулдаг зэрэг нь суралцах таатай орчинг бий болгодог хэмээн суралцаж буй оюутнууд болон төгсөгчид онцолж байна.
Өнгөрсөн хавар БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисс хуралдаад Отгонтэнгэр их сургуулийн “дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл”-ийг 100 хувийн саналаар 3 дахь удаагаа магадлан итгэмжлэсэн.
Мөн 2017-2018 оны хичээлийн жилд тус сургууль Монголдоо анхдагч агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгчийн анги нээгээд зогсохгүй сургалтын хөтөлбөр агуулгыг сайжруулах зорилгоор Олон улсын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг олон түүхэн амжилтын эзэд болжээ.
ОТИС нь 2018-2019 оны хичээлийн жилд элсэгч оюутнууддаа зориулан доорх хөнгөлөлт урамшууллыг эдлүүлэхээр болжээ.
Үүнд:
Үүнд: Багш-Гадаад хэлний боловсрол(Англи хэл), Сургуулийн өмнөх насны боловсрол (Цэцэрлэгийн багш)-ийн анги
Дашрамд: ОТИС нь үүсгэн байгуулагдсанаасаа өнөөдрийг хүртэл 27 жилийн хугацаанд чанартай боловсон хүчин бэлтгэхийн сацуу ёс зүйтэй иргэн хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын олон талт үйл ажиллагааг хэвшүүлсээр байгаа билээ.
Ц.ОРГИЛ
| БЗД-ийн харъяат болон тус дүүргийн ЕБС-ийн төгсөгч ОТИС-д 15%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжтой |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой