Нийслэлийн иргэдийг бухимдуулж буй нэг асуудал зам дээр тогтсон усыг зарим жолооч явган зорчигч руу санаатайгаар цацдаг явдал юм. Сүүлийн хэдэн өдөр бороо их орж байгаатай холбоотойгоор нэгэн мэдээлэл сошиалд тарсан.
Тодруулбал хэрэв хэн нэгэн жолооч тан руу санаатайгаар ус цацсан тохиолдолд та Замын цагдаагийн газрын утас болох 93021124 болон 124 дугаарт залгаж, тус машины улсын дугаарыг хэлж гомдол мэдүүлэх боломжтой юм байна. Таны гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгаж тухайн жолоочид хариуцлага тооцон торгох арга хэмжээ авах журамтай хэмээсэн байв.
Бид эл мэдээлэл үнэн эсэх, үнэхээр жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч байгаа эсэхийг Замын цагдаагийн албанаас тодрууллаа. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэл ярихдаа “Замын цагдаагийн алба одоогоос 5-6 жилийн өмнө дээрх утсанд ирсэн гомдол мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага хүлээлгэж байсан. Иргэд хуучин мэдээлэл шэйрлэж тараасан юм билээ. Харин одоо хэрэгжиж буй Зөрчлийн шинэ хуульд ус цацсан жолоочийг ингэж тэгж шийтгэнэ, торгоно гэсэн ямар нэг заалт байхгүй.
Хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Гэхдээ ус цацсаны улмаас иргэн хүн ямар нэг байдлаар хохирч байгаа учраас энэ төрлийнх зөрчилд ямар арга хэмжээ авбал зохих талаар асуудлыг ярилцаж байгаа. Сүүлийн хэдэн өдөр манай жижүүрийн 93021124 болон 124 дугаарт иргэдээс маш олон дуудлага, гомдол ирсэн байсан. Гэвч тэдэнд арга хэмжээ авах боломж одоогоор алга” гэв.
Ц.ОРГИЛ
| М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой