Сурагчдын дүрэмт хувцас зарж борлуулсан мөнгөнөөс хувьдаа завшсан этгээдүүдэд холбогдох хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэжээ.
Тодруулбал П гэх багш мэргэжилтэй эмэгтэй Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа “БҮ” ХК-ийн захирал Э-тэй ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулжээ. Улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны аравдугаар сарын 21-ний өдрүүдэд тус компани үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа иргэн Б-гийн зарж борлуулсан орлогоос 40.533.049 төгрөгийг хувьдаа завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Мөн иргэн Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд “БҮ” ХК-аас үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогоосоо 14.131.666 төгрөгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар нотлогджээ.
Тиймээс шүүхээс шүүгдэгч П-г өөрийн нөхөр Э-тэй бүлэглэж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэж дүгнэн, тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч тус бүрт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэжээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.
Харин иргэн Б-г 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогоос 14.131.666 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Өршөөл үзүүлэх тухай дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ээс 15.716.524 төгрөгийг, шүүгдэгч Э-ээс 15.716.524 төгрөг, шүүгдэгч Б-гээс 10.839.396 төгрөг тус тус гаргуулж, “БҮ” ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Ц.ОРГИЛ
| Сурагчдын дүрэмт хувцасны мөнгөнөөс завшсан албан тушаалтнуудад торгох шийтгэл оноосон байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой