УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийг дэнслэх шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч хойшилжээ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 6-н болгосон тухай мэдээллийг албан эх сурвалж өглөө.
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа юм.
Ц.ОРГИЛ
| З.Баянсэлэнгийн шүүх хурал хойшлогдлоо |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ