АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Энэхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээллийг гаргаж байна.
Хэвлэлийн мэдээлэл:
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг (Төслийг үзэх) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж, төслийг санаачлагчдад талархлаа илэрхийлж байна. АНУ-ын хоёр голлох Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын төлөөлөл Конгрессын гишүүд Тэд Йохо, Дайна Тайтус, Дон Янг, Марк Медоус, Брайан Фитцпатрик, Элиз Стефаник, Жаред Полис, Дэвид Прайс, Виллиам Кийтинг, Двайт Эванс нар нь Монгол Улсыг дэмжигч Америкийн улс төрийн дэмжлэгийг илтгэж байгаа юм. Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын Танхим уг хуулийн төслийг дэмжин батална гэдэгт найдаж байна.
Монгол Улс гадаад бодлогодоо эрх тэгш байдал болон ашиг сонирхлоо харилцан хүндлэх зарчмуудыг тууштай баримталж ирсэн юм. Монгол-Америкийн харилцааг цаашид улам бүр эрчимжүүлэхэд чухал ач холбогдол бүхий уг хуулийн төсөл нь хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал болон ардчиллыг бэхжүүлж буйн илрэл болох юм.
Өнгөрсөн онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Хэдийгээр Монгол Улсын газар нутаг ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боловч бид АНУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг билээ.
2012 онд хоёр улс нийт 707 сая ам. долларын худалдаа хийж шинэ амжилтыг тогтоож байсан бол 2017 онд Монгол Улс тус улс руу ердөө 9.4 сая ам.долларын экспорт хийж, 82.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортолжээ. Энэ нь АНУ-ын импорт, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг харуулж байна.
Монгол Улс 2003 оноос хойш Ирак, Афганистан дахь АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж ирсэн юм. Энэ нь бидний ардчилал, хуульт ёс, хүний эрх, хүчирхэг чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөөх тууштай байр суурийг илтгэж байна.
Ямааны ноолуурын экспорт Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, олонх нь ноолуураас орлогоо бүрдүүлж байна. Монгол Улсын экспортын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд удаах нь хөдөө аж ахуйн салбар ордог. Үүн дотроо голлох экспорт нь ноолуур байдаг.
2017 онд Монгол Улс нийт 9,400 тонн түүхий ноолуур буюу дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг бэлтгэсний ердөө 1,100 орчим тонныг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн 8,300 тонн ноолуурын дийлэнхийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхийгээр нь БНХАУ руу экспортлосон байна. АНУ ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг БНХАУ-аас худалдан авдаг.
Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспорт нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын хувьд эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах юм.
Монгол Улсын оёдлын болон сүлжмэлийн салбарыг хөгжүүлэх нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэднийг чадавхжуулахад чухал дэмжлэг болох юм. Оёдлын болон сүлжмэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэзээд өндөр байж ирсэн бөгөөд тус салбар нь монгол эмэгтэйчүүдийг аюулгүй, тогтвортой ажлын байраар хангасаар ирсэн билээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба
| АНУ-ын Конгрессоор хэлэлцэх Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?