Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан чуулганы нэгдсэн танхимаас өөрийн байр сууриа илэрхийллээ.
Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа хуулийн төслийг дэмжиж байна. Энэ бол эдийн засагт нааштай, эерэг өөрчлөлтийн үр дүнд орж ирж байгаа хууль гэж бодож байна. Ер нь тэтгэврийн насаа өөрөө сонгох боломжийг олгож өгч байгаа гэж ойлгож байна. Тийм учраас эрэгтэйчүүд нь 60, эмэгтэйчүүд нь 55 насандаа магадгүй өөрийнхөө оюуны потенциал, хүч, төрд ажилласан туршлага дадлага нь байдаг бол тухайн хүмүүс насаа уртасгаад эрэгтэй 65, эмэгтэй нь 60 нас хүртлээ ажиллах сонирхолтой иргэдийн тоо бас олон байдаг гэж боддог. Тэгэхээр сонголт нь иргэнд очиж байгаа учраас хамгийн зөв хуулийн өөрчлөлт гэж бодож байна.
НХХ-ийн сайдаас цөөн хэдэн зүйлийг тодруулья. Монгол улс нийгмийн даатгалын сангаас иргэддээ тэтгэвэр тэтгэмж олгож байгаа, энэ тогтолцоо бол маш зөв хэлбэрээр явдаг. Хүн ирээдүйд авах тэтгэврээ бодож, ажиллаж хөдөлмөрлөн тэтгэврийн дэвтрээ таслахгүйгээр ажиллаад ирээдүйдээ болон өөртөө үүсэх санхүүгийн эрсдлээс хамгаалж тэтгэвэрт гараад төрөөс тэтгэвэр тэтгэмжээ авдаг. Гэхдээ энд хоёр зүйлийн өөрчлөлтийг хийж өгөөч гэж хүсч байна.
Нэгдүгээрт: 1990ээд оны үед дөрвөн хүүхэд гаргасан ээж нарыг бүгдийг нь хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан. Энэ бол монгол төрийн хамгийн том алдаа байсан. Эхчүүдийг дөрвөн хүүхэд гаргасных нь төлөө хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлаж 44 мянган эмэгтэйг зарим нь 38 насандаа үр хүүхдээ тэжээх мөнгө байхгүй, цалин орлогогүйгээр үлдэх сонголтыг үлдээсэн. Энэ бол алдаа байсан. Цаашдаа монголын төр энэ алдаагаа засч монголын эхчүүдэд, буруу шийдвэрийн золиос болсон эмэгтэйчүүдэд тэтгэврийг нь нэмэгдүүлэх чиглэлээр нэг удаагийн арга хэмжээ аваасай гэж боддог. Ийм хуулийн төслийг санаачлан бичиж байгаа. Өнөөдөр тэр үеийн 44 мянган эмэгтэй, хөдөлмөрлөх эрхээ хасуулж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгож амьдарсандаа гутдаг. Олон удаагийн уулзалтанд үүнийгээ ярьдаг, төрд саналаа тавьдаг хэдий ч бид дүлий юм шиг сонсоод өнгөрөөдөг алдаа байдаг юм. Энэ алдаагаа засах ёстой. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор найм орчим мянган ээж л бараг үлдсэн болов уу. Улсын хэмжээнд 1000 хүрэхгүй эхчүүд гэсэн үг. Эдгээр эхчүүдийн асуудлыг нэг удаа тэтгэврийг нь нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авч шийдвэрлэхэд НХХ-ийн сайдыг хамтарч ажиллаач, энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ гэсэн саналыг асууж байна.
НХХ-ийн сайд Чинзориг “Оюунхорол гишүүний асуултанд хариулья:
1991 онд 44 мянган ээжүүдийг ажлын байр чөлөөлөх гэсэн бодлогын хүрээнд тэтгэвэрт гарах нас нь болоогүй байхад эрт тэтгэвэрт гаргасан байдаг. 1996 онд Энхсайханы Засгийн газар эдгээр ээжүүдийг тэтгэвэрт гарах нас нь болоогүй байна гээд этгэврийг нь зогсоогоод нөхөн олговор олгосон байдаг. 2000 онд МАХН засаг бариад энэ ээжүүдийн нөхөн олговрын хэмжээг бага байна гээд бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй тэнцүү хэмжээгээр нөхөн олговрын хэмжээг нь нэмсэн удаатай. Одоо энэ 44 мянган ээжүүдээс дийлэх нь тэтгэвэр лүү шилжсэн. Гэхдээ нас нь болоогүй байхад эрт тэтгэвэрт гарган тэтгэврийг нь зогсоосон, ажилласан жил нь цөөн байгаа учраас тэтгэвэр нь бага. Тухайн үедээ төрийн бодлогоор этгэвэрт гарах нас нь болоогүй байхад ажилын байр чөлөөлнө гэдэг нэрийдлээр эдгээр ээжүүдийг хохироосон гэдэг нь бодитой үнэн. Тийм учраас эдгээр ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зори лготойгоор нэг удаагийн шижтэй арга хэмжээг авах нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. Гишүүдтэй хамтраад санал санаачилга гаргавал би дэмжээд ажиллах бүрэн боломжтой гэж бодож байна.
| Д.Оюунхорол: Нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан нь алдаа байсан |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?