Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уулзалтын зорилго, ярилцах сэдвээ танилцуулсан юм. Тэрбээр, УИХ дахь эмэгтэй гишүүд Монгол Улсын хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албан ёсоор байгуулсан гэлээ.
Тус бүлэг нь үндсэн арван сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар зорьж байгаа бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлгээг бодитоор үнэлж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ”Цэвэр агаар-Амьдралын үндэс” НҮБ-ын аянд нэгдэж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг анхааралдаа авч эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтаж байгаа аж.
Түүнчлэн хүний нэр төрийг гутаах, цахим гадуурхлаас болж хүүхдүүд амиа хорлох явдал нэмэгдэж байгааг зогсоож, энэ хүрээнд олон улсын туршлага судлах, Монгол Улсад цахим хэрэглээг хязгаарлах, хянах, зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Наоми Китахара хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлээд, дээрх сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, хөрөнгө оруулалт зэрэг шаардлагатай мэдээллийг НҮБ-ын Хүн амын санд албан бичгээр хүргүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| УИХ-ын гишүүн Д.Оюунхорол НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?