УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтсон юм. Нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх процессыг дэлгэрэнгүй хүргэж байна.
Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг СЕХ-нд гаргаж өгнө. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм.
Батламж авсан нам, эвсэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нийг дуустал намын төлөөлөх хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулна. Ингээд есдүгээр сарын 7-ноос өмнө СЕХ-нд бүртгүүлэх юм.
Бие даан нэр дэвшигчийн хувьд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна. Бие даан нэр дэвшигчид тухайн орон нутгийн 801 хүний гарын үсгийг цуглуулснаар баталгаажих хуультай билээ.
СЕХ есдүгээр сарын 14-ний дотор нэр дэвшигчдийн материалыг судалж, нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох юм байна.
Иргэдийн саналыг бидний хэлж заншсанаар хар машин буюу “New Image Cast”-аар тоолно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр бол Хэнтийн Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн сумдад сонгуулийн 21 хэсэгт байгуулж, 16805 сонгогч санал өгөхөөр байгаа юм. Сонгуулийн зардалд нийт 228 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд саналын хуудас, хууль, сурталчилгааны материал хэвлүүлэх, санал авах байрны бэлтгэл болон санал тоолох төхөөрөмжийг тээвэрлэх, сонгуулийн хороодод ажилласан хүмүүсийн цалинд хүрнэ гэж тооцож байгаа юм. Мөн үер усны аюул зэрэг болзошгүй зардалд зарцуулах нөөц хөрөнгө үүнд багтаж байгаа аж. Одоогоор Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан. Цаашлаад аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог байгуулах юм.
Ц.ОРГИЛ
| Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?