Энэ парламент олон талаараа дутуу дулимаг байгааг хүн бүр харж байгаа. Наанадаж л төрийн хүний ёс зүй, улстөрчийн соёл, шударга ёс гэх үнэт зүйлсээ уландаа гишгэж, умартсан гишүүдээр дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ тэдний дунд муухан эрчүүдээс дутахааргүй зоригтой, зорилготой, алсын хараатай эмэгтэйчүүд байгаад нь олзуурхах хүн олон байгаа байх.
Өөрөөр хэлбэл, аливаа асуудалд хоноцын сэтгэлээр бус чин сэтгэлээр ханддаг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон зарим гишүүнийг онцолмоор байна. Тухайлбал, МАН-ын эмэгтэйчүүдийн лидер Д.Оюунхорол. Тэрбээр УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч. Энэ үүргээ ч сайн гүйцэтгэж байгаа харагддаг. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө чангахан дуугарч чаддаг тэрбээр УИХ дахь эмэгтэйчүүдээ ч аливаа зүйл дээр нэгтгэж чаддаг нэгэн.
УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр мэдлэг, туршлагаараа бусад улстөрчдийн урд алхана уу гэхээс хойно нь хоцрохгүй. Тиймдээ ч түүнийг УИХ-ын танхимд “төмөр хатагтай” хэмээн нэрийдэж, зарим эрчүүд нь айдаг юм билээ. Тиймээс ч түүнийг сошиал суваг ашиглан элдвээр доромжлох, түүнд зориулсан хар пи-ар ар араасаа үргэлжилдэг биз. Зорилготой бүсгүйн зоригийг битгий мохоочихоосой билээ.
Улс төр мэддэг, сонирхдог нь гадарлах биз. Түүнийг нэг асуудал дэлгэнгүүт түүний эсрэг хар пи-ар цахим сүлжээг “донсолгодог”. Саяхан л гэхэд хүчингийн хэрэгт холбогдсон хоёр гишүүний тухай асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүд ярьж эхлэнгүүт л тэдний элдвээр харааж, өнөөх хоёр гишүүндээ жигтэйхэн хайртай болчихсон улс цахим сүлжээгээр дүүрчихсэн. Энэ мэт байдал нь манайд дуугарах гэсэн шударга нэгнийг “боомилж” байдгийн яруу тод эмгэнэлтэй жишээ.
Гэхдээ Д.Оюунхорол тэргүүтэй мэдлэг боловсролтой, шударга, туршлагатай улстөрч бүсгүйчүүд энэ зэргийн дайралтыг даваад гарчих тэнхээтэй. Гол нь Монголоо гэсэн сэтгэл, хийж бүтээе гэсэн итгэлээ битгий алдаарай. Энэ эрчээрээ зүтгээд байвал ард түмэн 2020 оны сонгуулиар ухна шиг эрчүүдийг биш ухаалаг бүсгүйчүүдийг сонгоно гэдэгт итгэлтэй байна.
А.Сүхбат гишүүн саяхан нэг хурал дээр “бандааш” Гантулгыг явуулсанд эмэгтэй гишүүд буруутай хэмээн ярьсан нь хэвлэлээр цацагдаж олны дургүйцлийг төрүүлж байна. Эмэгтэй гишүүд хүчирхийлүүлсэн, доромжлуулсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалахгүй бол эрэгтэй гишүүд л лав биш юм байна.
| Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?