Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Засгийн газраас гарна гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар түүнээс өөрөөс нь тодрууллаа.
-Таныг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ц.Нямдорж гарна гэж хэлжээ” гэсэн мэдээлэл гараад байна. Ингэхдээ мэдээнд намын бага хурлын дараа Их тэнгэрт болсон арга хэмжээний үеэр энэ асуудал яригдсан гэж бичсэн байна лээ. Бага хурлын дараа би зөвхөн Шадар сайд Ө.Энхтүвшинтэй л уулзсан. Тэндээс гараад л тус тусынхаа ажилруу явсан. Ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Хэн нэгэн УИХ-ын гишүүдтэй ч уулзаагүй. Их тэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг ч мэдэхгүй байна. Тэгэхээр энэ мэдээ бол зохиомол, улс төрийн захиалгатай, саармагжуулах, будилаан хутгах гэсэн явуулга гэж харагдаж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг урвасан гэсэн мэдээ гарчихаар нь энэ зохиол үргэлжлэлтэй юм байна гэж би ойлгосон. Ер нь бол яс хаях гэдэг зүйл их хэцүү. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд яс хаяна, их ч хар муур гүйлгэж байна. Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй. Тэгж амьдардаг, ингэж байж өөрийн зорилгыг биелүүлэх гэж оролддог хүмүүс байна. Үүнийг нь дэвэргэдэг, хөлсөөр материалыг нь гаргадаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч байна.
-Таныг Ерөнхий сайдтайгаа таарамжгүй байгаа гэх юм?
-Улс төрийн зорилготойгоор тарааж буй гүтгэлэг, цуурхал бүрийн араас хөөцөлдөх амаргүй байна. Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд сууж байхад миний талаар худал мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Өчигдөр нэмээд Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс урвалаа гэсэн мэдээлэл мөн гарч, угсарсан арга хэмжээнүүдийг хийж байх шиг байна. Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт орсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй.
-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад жил болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд хэр их ажил хийж бүтээв?
-Засгийн газрын ажил амаргүй нөхцөлд явж байна. Гялтайх зүйл гэвэл, эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр эрс өөр болсон. 2017 онд ч муугүй байсан бол энэ онд түүнээсээ илүү сайн болсон. Энэ талаар Ерөнхий сайд намын бага хурал дээр ярьсан. Үүний хажуугаар болж бүтэхгүй, шийдэх гээд зүтгэх гэхээр замд нь шүүдэг, хянадаг газрууд нь будилуулаад шийдвэр гаргах ажлыг саармагжуулж байгаа бэрхшээлүүд ч олон байна. Энэ бол тусдаа сэдэв. Ямартай ч, энэ жилийн хувьд эдийн засаг сайжирч, сургууль, цэцэрлэгийн асуудал явж, газрын тосны ажил ч эхэлж байна, Гэвч, хийгдэж буй зарим ажлын нь санхүүжилт гаднаас орж ирэх эх үүсвэртэй учраас бидний санасны зоргоор хурдан хийх, эхлүүлэх ажил биш. Цаг хугацааны хувьд бага зэрэг бэрхшээл бий. Гэхдээ төлөвлөсөн ажлууд явж байна.
А.ЦЭЛМЭН
| Ц.Нямдорж: Ерөнхий сайдтай санал зөрөх үе байдаг ч ам мурийж үзээгүй |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?