Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Уг хэргийг нэхэмжлэгч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэлтийн дагуу авч хэлэлцсэн юм байна.
Нэхэмжлэгч Н.Алтанхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нь хэвлэлийн бага хурлаар болон Цензургүй яриа нэвтрүүлгээр миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр хүнд гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б.Хурцад уучлалт гуйхыг даалгаж, миний нэр төрийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2017 оны 12-р сарын 6-ны өдөр хариуцагч Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Иймд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Батын хурцыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Энэ нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Хурцыг эрэн сурвалжлах үүргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн байна.
| Б.Хурцыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэлтээр эрэн сурвалжилж байна |
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх
Дэд сайд Д.Мөнх-эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна