Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2018.08.16) манай улсад Төрийн албаны зөвлөлийн урилгаар айлчилж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Монгол-Лаосын парламентын бүлэг болон хоёр орны парламент, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөөд Төрийн албаны тухай хуулийг парламент шинэчлэн баталсан энэ цаг үед айлчилж, туршлага солилцож байгаа нь ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.
Тэрбээр мөн Монгол-Лаосын парламентын бүлгийн зүгээс хоёр орны олон талт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг эрэлхийлэн ажиллаж байгааг дурьдлаа.
Ноён Камман Сүнвилөт айлчлалын бүрэлдэхүүн болон айлчлалын хүрээнд болсон уулзалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанаас бидэнд туршлага болгож авах зүйл их байна хэмээн тэмдэглэсэн.
Уулзалтаар талууд хоёр орны парламентын болон бусад олон талт харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн албаны чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм.
Уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суух Элчин сайд Л.Галбадрах, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалункон Сенг-Утон зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| БНЛАУ-ын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчтэй уулзлаа |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?