Өнгөрсөн оны хаврын чуулганаар Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилуулах шийдвэрийг гаргасан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авалгүй, түүнийг томилохгүй хэмээн өөрчилсөн юм. Ингэснээр өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалыг томилох шийдвэр гаргасан юм.
Тэгвэл Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан өглөө.
Д.Батжаргал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны наймдугаар сараас Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэхэд анхаарч ажиллахыг сануулаад, ажилд нь амжилт хүслээ.
Ц.ОРГИЛ
| Япон улсад Элчин сайдаар суух Д.Батжаргалын итгэмжлэх жуухыг гардууллаа |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?