УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Нөхөн сонгуульд улс төрийн 14 нам оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Тэд нэр дэвшигчдийнхээ нэрийг ирэх сарын 5-нд олон нийтэд зарлана. Тэгвэл Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвших нөхдийн нэрс эхнээсээ тодорч эхэлжээ. Тухайлбал, МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярынхаа нэрийг дэвшүүлэхээр болсон байна.
Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина" гэжээ.
Харин АН-аас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Ц.ОРГИЛ
| Хэнтийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ