УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдрийн турш үргэлжилж, шийдвэрээ өнөөдөр гаргасан билээ.
Шүүхээс Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн юм.
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ шүүх хурлын үеэр “З.Баянсэлэнгэ миний бие төр захиргааны байгууллагад 10 гаруй жил ажилласан. 2012-2015 оны хооронд УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга, 2015-2016 оны долдугаар сарын хооронд Барилга хот байгуулалтын сайдаар ажилласан болно. Сайдаар ажиллах хугацаандаа энэ салбарт тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх юм сан.
Ард иргэдэд хэрэгтэй бага ч гэсэн ажлыг эхлүүлэх юм сан гэж хичээж, зогссон байсан ипотекийн асуудал, газрын үнийг шинэчлэн тогтоох зэрэг олон ажлуудыг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар явуулсан. Улсын төсвөөр хийж хэрэгжүүлэх 20-иод тэрбумын төсөвтэй ажлуудыг өөрийн яамнаас Худалдан авах ажиллагааны газар луу шилжүүлсэн. Энэ нь өөрийгөө болон яамны ажилтнуудаа эрх ашгийн зөрчил үүсгэх, авлигын шинжтэй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой байв. Миний бие энэ мэтээр сайдын албыг нэр төртэй хаших үзэл бодлыг эрхэмлэдэг байсан.
Төрийн ажил хийснийхээ төлөө тухайн үедээ 1.6 сая төгрөгийн цалин авч байв. Түүгээрээ цалингийнхаа зээлийг төлж, хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод явсан. Өнөөдөр намайг Төрийн орон сууц хөтөлбөрийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан, Засгийн газраар батлуулж, улсад 900-аад сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлаар шүүж байна.
Хөрөнгө мөнгө гаргах асуудлыг Сангийн яам мэддэг гэдгийг гэрч Ч.Сайханбилэг, Б.Болор нар тодорхой хэлсэн. Уг асуудлыг шалгахдаа зөвхөн МАХН-ын гишүүдийг ялган шалгасан нь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн, хүний эрхэнд халдсан үйлдэл болсон гэдгийг хэлмээр байна.
Цаашлаад шүүх Загсийн газрын шийдвэр гаргах бүрэн эрхэд ноцтойгоор халдаж байна” гэв.
А.ЦЭЛМЭН
| БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг 19.2 сая төгрөгөөр торголоо |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?