Шүүхийн байгууллагад гомдол гаргасан иргэн Г.Гэрэл “Манай байгууллагын нягтлан компанийн татварын тайланг хуульд заасан хугацаанаас хожимдож илгээсэн учир компанид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, нэлээд хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан. Уг нь Зөрчлийн тухай хуулиар иргэн зөрчил гаргасан бол тухайн хүнийг торгох ёстой.
Гэтэл компанийн нэр дээр их хэмжээний торгууль тавьж байгаа нь хууль бус үйлдэл” хэмээн өнгөрсөн баасан гарагт Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан Зөрчлийн тухай хууль болон татварын хууль тогтоомжийн уялдаа, хэрэглээ хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.
Түүнтэй ижил асуудалтай маш олон иргэн болон аж ахуйн нэгж, байгууллага шүүхэд гомдол мэдүүлээд байгаа нь Зөрчлийн тухай хууль, түүний хэрэгжилт, зүйл заалтыг эргэн харах шаардлага үүссэн байгааг илтгэж байна.
Саяхан Монголын толгой компаниудыг эгнээндээ нэгтгэсэн CEO клубээс сар тутам зохион байгуулдаг уулзалтад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар оролцохдоо мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Зөрчлийн тухай хууль компаниудад халтай болсон, бизнесийн орчинд муугаар нөлөөлж байна гэж Гүйцэтгэх захирлууд ХЭГ-ын даргад гомдоллосон. Тэр тусмаа татвартай холбоотой зүйл заалт бизнесийнхэнд багагүй хүндрэл, түвэг удаж байгааг тодорхой зүйл заалтаар тайлбарлан, уламжилсан билээ.
Засгийн газар уг хуулийг эргэн харах байр суурьтай байгааг ЗГХЭГ-ын дарга илэрхийлсэн юм. Мөн татвартай холбоотой аж ахуйн нэгжүүдээс ирж буй гомдлыг Сангийн яаман дээр нэгтгэж буй бөгөөд, удахгүй тус хуулийн талаарх байр сууриа Хууль зүйн яаманд хүргүүлнэ гэж Сангийн дэд сайд Х.Булгантуяа мөн хэлсэн.
Зөрчлийн тухай хууль бизнес эрхлэгчдэд татварын дарамт үүсгэж байгааг тэд дуу нэгтэй хэлж байна. Өмнө нь Татварын ерөнхий хууль болон Захиргааны тухай хуульд татварын тайланг хоцроох, мэдүүлэхгүй байх тохиолдолд илүү уян хатан байж, эхний ээлжинд сануулах, дараа нь багахан хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байжээ. Харин шинээр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар татвараа цаг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй албан татварын 50 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор заасан нь бизнес эрхлэгчдэд хэт хатуудсан шийдвэр болсон гэж үзэж буй. Үүний улмаас аж ахуйн нэгжийн чадамж буурч, татварын хүнд орчинд ажиллаж, улмаар дөнгөж эхэлж байгаа бизнесүүд дампуурлын ирмэгт ирж байгаа юм. Стратегийн бизнес регистрийн санд 2017 оны эцсийн байдлаар 155.1 мянган аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 78.6 мянга буюу 50 хувь нь үйл ажиллагаа хэвийн явуулж байна гэсэн судалгааг гаргаад байна. Үйл ажиллагаа явуулаагүй 76.5 мянган аж ахуй нэгж, байгууллагын 38.1 мянга нь үйл ажиллагаа эрхлээгүй, 34.2 мянга нь түр зогссон, 1.6 мянга нь бүрэн зогссон, үлдсэн нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай гэж гарчээ.
Зөрчлийн тухай хууль нь татварын дарамт үүсгэх боллоо. Эндээс харахад хөрөнгө санхүүгийн боломжгүй байдал, эдийн засгийн хямрал болон татварын дарамт, татварын таагүй орчин зэрэг олон шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар 35.8 мянган компани үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсооход хүрчээ.
Монгол Улс үйлдвэрлэгч орон байж, гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, бизнесийн таатай орчин бүрдүүлж, татварын уян хатан бодлого хэрэгжүүлнэ гэж ярьдаг атлаа үнэн хэрэгтээ баялаг бүтээгчид, татвар төлөгчдөө ийн хуулиар дарамталж, Монголын хөрсөнд буухгүй хууль боловсруулж, хуулийн нэрээр татвар төлөгчдийг шахаж байгаад асуудлын гол байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Өнгөрсөн оны долдугаар сараас хойш татварын асуудалтай холбоотой маш олон хэрэг шүүх дээр маргаан таслах зорилгоор ирсэн. Ойлголт өгөх үүднээс товч тайлбарлая. Үндсэндээ санхүүгийн асуудалтай холбоотой хэргийг ямар нотлох баримттай хэрэг, хэн үйлдсэн бэ гэдгээс нь шалтгаалан гурван өөр хуульд хамааруулан шийдвэрлэдэг. Татварын ерөнхий хуульд татварын маргаантай холбоотой асуудлыг байцаагч өөрөө шийдвэрлэж болно гэж заасан байгаа. Үүнд мэдээж тайлангаа буруу илгээх гэх мэт иргэний гаргасан жижиг асуудлууд багтана. Харин хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хуулиар хянан шалгаж, шийдвэрлэдэг бол татвараас зайлсхийх, их хэмжээний мөнгө угаах гэх мэт том асуудалд Эрүүгийн тухай хуулиар хариуцлага ногдуулдаг хуультай. Тиймээс энэ хэргийг хувь хүн үйлдээд байна уу, эсвэл хувь хүн хуулийн этгээдийн өмнөөс үйлдээд байна уу гэдгийг прокурор нотлох баримтаар тогтоож, иргэн үү, байгууллага уу гэдгийг ялгаж салган шүүхэд шилжүүлдэг юм. Хамгийн гол нь хуулийн хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө ойлгомжгүй, давхардсан байгаагаас бизнес эрхлэгчдэд асуудал үүсгэж байна. Татвар төлөөгүйтэй холбоотой хэргийн 98 хувь нь Эрүү, үлдсэн хоёр хувь нь Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэж байгаа. Энэ нь татварын маргаан дээр процетурын маш том алдаа байгааг харуулж байна. Иймд Зөрчлийн хуулийг эргэн харах л ёстой болов уу” гэсэн юм.
Уг нь аль ч улсад татварын орчин нь бизнес эрхлэгчдэд дарамтгүй, тэдний үйл ажиллагааг дэмжсэн, татварын хэм хэмжээ нь уян хатан байх ёстой байдаг. Иргэн, байгууллага дарамтлуулж татвар төлөх биш, татвар төлөгчид өөрсдөө сайн дураараа төлдөг байх нь хамгийн зөв механизм. Хэтэрхий албадлагын шинж чанартай байвал эргээд эдийн засгийн болон бизнесийн сөрөг нөлөө авчирдаг гэдгийг судлаачид хэлдэг.
| Зөрчлийн хууль татварын орчинд маргаан дагуулж байна |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв