Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Л.Оюунэрдэнэ ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэдэд шаардлага хүргүүлэв
7 жил өмнө   828
УИХ нэр бүхий 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлага гаргаснаас хойш бүтэн 2 сарын гарны хугацаа өнгөрчээ.  Нэр бүхий 26 гишүүний шаардлагатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг холбогдох байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн.
 
Гэвч Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас тус Байнгын хорооны нийт гишүүний олонх нь хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаар хуралдаан хойшилсон.
 
Энэ байдал нь Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэж Л.Оюунэрдэнэ гишүүн үзжээ. Тэрээр Хууль зүйн байнгын хорооны хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд шаардлага хүргүүлсэн байна.  
А.ЦЭЛМЭН
Л.Оюунэрдэнэ ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэдэд шаардлага хүргүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0