УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд АН-ын бүлгийн 2019 оны төсвийн төслөөс авсан завсарлагын хугацаа дууссаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр тухайн хуулийн төслүүдийг дараагийн долоо хоногт хэлэлцэхээр болж байна. Хэлэлцүүлэг нь хойшилсон төслүүдээс олны анхаарлыг татаж буй төсөл нь хүүхдийн мөнгийг хүссэн хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл юм. Засгийн газар 2019 оны төсвийн төслийг өргөн барихдаа нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор тусгасан тухайгаа мэдэгдсэн. ирэх онд 20 хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Гэвч УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 11 гишүүн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан. Уг тогтоолын төслийн агуулга нь ирэх онд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох юм.
.jpg)
| УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 11 гишүүний хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлууллаа |
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх