М.Энхболдын парламентыг чадамжгүй, тиймээс тарах хэрэгтэй гэх хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д хүргүүлээд байгаа юм. МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэсэн юм. Ерөнхийлөгчийг дэмждэг олонхын бүлгийн гишүүд хүртэл улстөрийн өнөөгийн тогтворгүй байдлыг дагаад засаглалын тогтоцоог хөндөх асуудал ч яригдаж байгааг шүүмжлэх болсон. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулахад тэрбээр “Би парламентын засаглалаас ухрахгүй. Парламентын засаглал байх ёстой. Ерөнхийлөгчийн засаглалыг би дэмждэггүй. Шүүх хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон тухайн УИХ-ын гишүүнд хариуцлага тооцно уу гэхээс бусад гэм буруугүй гишүүдэд асуудлыг нялзааж болохгүй. Монголд парламентын засаглал байх ёстой гэдэг байр сууриа би өмнө нь ч хэлж байсан" гэлээ.
А.ЦЭЛМЭН
| С.Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй |
Дэлхий ертөнцийг өөрчилсөн аймшигт өдөр
Д.Трампын халдлагын дараах баатар болох гэсэн үлгэр баримтаар няцаагдав
Оросын сурагчид В.Путины хөргийг хогийн саванд хийж эсэргүүцлээ илэрхийлэв
Нугалардаг iPhone Ultra ба Dark Cherry өнгө