УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат олон нийтийн цахим сүлжээгээр гурван тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан гэсэн мэдээлэл гарсан. Тэрээр өнөөдөр уг асуудалд албан ёсны тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гудамжны 16-дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байгаа. Гэхдээ тэр гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Уг байрыг худалдан авсан бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг авдаг. Уг ХОМ-дээ би өөрт байгаа өмчөө тодорхой бичсэн. Тухайн үед манай гэр Зайсангийн "Сөүл рояль каунти" хотхонд 250 м кв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан. Түгжрэлээс болоод хотын төв рүү буюу бидний хэлж заншсанаар Нутрын зам дагуу байр авсан. Ингэхдээ “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдаалсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн. Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-дээ ч тусгасан. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган амьдардаг ч айл биш. Нөгөө талаар би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-дээ бичсэн. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март ” зэрэг уран сайхны киног би хийж байсан. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивлаж байсан. Энэ нь багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил бол биш. Хэрвээ би үүнийг хийхгүй 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс уг ажлыг зохион байгуулсан. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж хууль бусаар намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалтайгаар гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа” гэв.
А.ЦЭЛМЭН
| Ж.Мөнхбат: Энэ бол ойроос, манайхан дотроосоо шидсэн чулуу |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал