Гуч дахь Ерөнхий сайдын суудал ганхаж, 16 дахь буюу Ардын засаг огцрох эсэх асуудал улс төрд дуулиан тарьж байна. 1992 оноос хойш тоолбол 16 Ерөнхий сайдын зургаар төрийн хана дүүрчээ. Ерөнхий сайдуудын засаг барьсан дундаж хугацаа улам багасч түүх давтагдаж байгааг улс төрийн тогтолцоотой холбох хүмүүс олон. Ямар ч байсан өнөөгийн улс төрийн гол тоглогчид болох Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын байр суурь нэгдэж байгаа нэг сэдэв бол Үндсэн хуулийн өөрчлөлт. УИХ, Засгийн газраас Үндсэн хуулийг өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулсан бөгөөд олон жил яригдаж байгаа энэ асуудал МАН-ын гэрийн даалгаварт өгөгдсөн сэдэв болоод байгаа. Харамсалтай нь, ЖДҮ-чидтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй гэсэн байр суурийг ч илэрхийлэх хүмүүс олон бий. Ардчилагчдын анхдагч С.Амарсанаа саяхан хэвлэгдсэн "Монголын түүх" номондоо хавсаргасан хүснэгтээ нүүр номондоо оруулжээ. Тэрбээр "МОНГОЛЫН ТҮҮХ 1911 -2017 oн" шинэ номонд миний бичсэн Ардчилсан Монгол Улс бүлэгт хавсаргасан нэг хүснэгт. Өнгөрсөн хугацаанд олон Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч, бас солигдож байсан нь олон жил үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал үүсгэж улс орны хөгжил дэвшилд ихээхэн саад бэрхшээл учруулж иржээ. Энэ байдлаас яавал гарах бол гэж би санаа зовж явдаг юм. Уг нь 4 жилдээ л нэг сольж байх Үндсэн хуультай улс шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Үнпсэн хуулийн өөрчлөлтөөр сонгодог парламентын засаглалтай болохыг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Харин энэ засаглалыг хамгийн их эсэргүүцэж, олигархиудын засаглал бий болох нь хэмээн шүүмжилдэг УИХ-ын гишүүн бол АН-ын Л.Болд билээ. Тэрбээр Үндсэн хуульд заасан сонгогчдынхоо эрхэнд халдаж, УИХ-ыг бойкотлоод байгаа гишүүдийн нэг юм.

А.ЦЭЛМЭН
| Төрийн ордны хананд үлдсэн Ерөнхий сайдууд |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал