Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Хотын дарга С.Батболд ажлаа өглөө
7 жил өмнө   840
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ. Улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж, Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн юм.
 
Харин Хотын дарга С.Батболд өнгөрсөн сарын 27-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Ингэхдээ хотын төсвийг батлуулж, арванхоёрдугаар сарын 10-наас өмнө ажлаа хүлээлгэж өгөхөө өргөдөлдөө дурдсан байдаг.
 
Тэгвэл Хотын дарга С.Батболд дөнгөж сая албан тушаалаасаа бууж, ажлаа хүлээлгэж өглөө. Тэрбээр хотын орлогч Ж.Батбаясгаланд ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд дарагийн хотын дарга томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллах аж. 
 
А.ЦЭЛМЭН
 
Хотын дарга С.Батболд ажлаа өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0