С1 телевизээр долоо хоног бүрийн даваа гарагт үзэгчдэд хүрдэг “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” нэвтрүүлэгт “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд оролцсон. Тэрээр нэвтрүүлэгт орохдоо Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын талаар ноцтой зүйлүүдийг ярьсан. Энэ үеэр АТГ Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлэлж байгаа. Өнөөдөр үүрийн 04:00 цагт түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.
"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд нь өнгөрсөн сард телевизэд өгсөн ярилцлагадаа, "Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан" гэж байв. Д.Дорлигжав дээрх мэдээллийг үгүйсгэж, "Тэр мөнгийг миний дүүгийн данс руу андуурч хийсэн. Дараа нь тэр мөнгөө татсан байна лээ" гэсэн юм.
Үүнийг Т.Ганболд “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” нэвтрүүлэгт оролцохдоо "Голомт банкыг дарамталж байгаад андуурч хийсэн гэх тайлбартай бичиг хийлгэсэн" гэсэн тайлбар хэлжээ. Харин Авилгатай тэмцэх газар Д.Дорлигжав нарын дээрх үйлдэлтэй холбоотойгоор байцаан шийтгэх ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Хуулийн байгууллага тодорхой шалтгааныг үндэслэн шалгаж байгаа юм гэж прокурорын эх сурвалж мэдээлж байна.
Гэвч манай хууль хүчний байгууллагын гүйцэтгэх гэж байгаа ажлыг түрүүлж мэдэж “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” нэвтрүүлэг зочноо урьж оролцуулаад байна уу. Эсвэл “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” нэвтрүүлэгт тааруулж ажлаа хийгээд байна уу. Эсвэл зүгээр давхцал уу гэдгийг тунгааж бодох нь зүйн хэрэг болов уу.
А.ЦЭЛМЭН
| “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” АТГ-ын хамтарсан тоглолтын үр дүн |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал