Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Ж.Батзандан: Ц.Элбэгдорж нарын хүмүүсийг яаралтай баривчилж ирэхийг шаардаж байна
6 жил өмнө   841
УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжилж, Монголд авчрахыг шаардаж мэдээлэл хийж байна.
 
Ж.Батзандан "МАНАН бүлэглэлд барьцаалаагүй салбар, барьцаалаагүй баялаг гэж алга. Одоо цаашлаад банкны салбарыг гартаа авч Монгол орныг саарал жагсаалтад оруулах алхмыг хийх гэж байна. Саарал жагсаалтад орох сануулга ирсэн. Ирэх есдүгээр сарын 20-ноос өмнө банкнуудынхаа хууль бус мөнгө, гадаад, эх үүсвэрээ тодорхой болгож мэдэгдэхгүй бол саарал жагсаалтад оруулна гэдгээ Монгол банканд мэдэгдээд байна. Би УИХ-ын гишүүний хувьд энэ мэт МАНАН бүлэглэлийг хууль бус үйлдлийг таслан зогсоож, ийм байдалд оруулсан Ц.Элбэгдорж нарын хүмүүсийг яаралтай баривчилж ирэхийг би шаардаж байна" гэв.
Ж.Батзандан: Ц.Элбэгдорж нарын хүмүүсийг яаралтай баривчилж ирэхийг шаардаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0