БНСУ-д зорчиж байхдаа онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр эх орондоо ирмэгц Цэцийн нийт гишүүдэд хандан энэ сарын 15-нд өргөдлөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Түүний өргөдлийг энэ сарын 22-нд товлон зарласан бүх гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм байна.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дагуу Цэцийн гишүүнийг 6 жилийн хугацаагаар УИХ-аас томилдог бөгөөд даргыг нь 3 жилийн хугацаагаар нийт гишүүдийн олонхийн саналыг авсан хүнийг сонгодог юм.
Харин даргыг хуульд зааснаар нэг удаа улируулан сонгодог. Тийм болохоор Цэцийн дараагийн даргыг үлдсэн 8 гишүүний дундаас сонгох юм.
| Цэцийн дарга Д.Одбаяр ажлаа өгөхөөр болжээ |
Дэлхий ертөнцийг өөрчилсөн аймшигт өдөр
Д.Трампын халдлагын дараах баатар болох гэсэн үлгэр баримтаар няцаагдав
Оросын сурагчид В.Путины хөргийг хогийн саванд хийж эсэргүүцлээ илэрхийлэв
Нугалардаг iPhone Ultra ба Dark Cherry өнгө