Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.18) нэгдсэн хуралдаан 15 цаг 36 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын 6 гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2019 ны 12 дугаар сарын 06-ны өдрийн 244 дүгээр захирамжаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар орж ажилласан байна.
Хуралдаанаар Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах сонгуулийн сурталчилгааны төлбөртэй холбоотой төслийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсгийг “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнтэй холбогдуулан төслийн 47.9.2 дахь заалтын “сүүлийн зургаан сарын” гэснийг “ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл” гэж өөрчлөхөөр болов. Түүнчлэн төслийн 48 дугаар зүйлд “Энэ хуулийн 48.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 48.5 дахь заалт нэмэхээр тогтлоо.
Мөн гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байж болохоор тусгагдсан байсныг ажлын хэсгээс гаргасан саналын дагуу иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байхаар өөрчлөхөөр болов. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн “сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэсний дараа “Мэдээлэл, технологийн багийн гишүүн, даамал нь санал авах, тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянаж ажиллана” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх санал гаргасан нь нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувийн дэмжлэг авав. Гишүүн энэ саналаа өчигдрийн Байнгын хорооны хуралдаанд бичгээр гаргаж дэмжүүлсэн юм.
Мөн ажлын хэсгийн саналаар төслийн 80 дугаар зүйлд “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр болов. Үргэлжлүүлэн төслийн талаарх найруулгын саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ.
| УИХ-ын сонгуулийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал