УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Шийдвэр гаргах, түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Сатта, Австрадийн элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Алекс, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд, Жендерийн үндэсний хороо, улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, Монфемнет эмэгтэйчүүдийн сүлжээ байгууллагын төлөөлөл болсон 100 гаруй эмэгтэйчүүд оролцож санал бодлоо илэрхийлж, гарц шийдлүүдийг ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа цаг үетэй давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Аливаа улс орны парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хэрээр нийгэмд шударга ёс, тэгш эрх хангагддаг гэдгийг судалгаагаар баталсан байдаг. Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан нинжин сэтгэл, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг үйлдлүүдэд эмэгтэйчүүд бага өртдөгийг судлаачид дүгнэдэг. Иймээс УИХ-ын сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх квотыг тусгаж өгөх нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж саналаа илэрхийлсэн юм.
Мөн энэ удаагийн Парламентад ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн амжилт, хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, ялангуяа хүүхдийн хүчирхийлэл, нийгмийн асуудалд онцгой анхааран ажиллаж байгаад талархаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн чанартай асуудлууд эхнээсээ шийдлээ олж байгаа нь энэ Парламентад ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн ажлын үр дүн эхнээсээ нийгэмд эерэг нөлөө авчирч байгааг оролцогчид дурдаж байлаа.
| Шийдвэр гаргах, түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал