Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигийг ДЭМЖЛЭЭ
6 жил өмнө   576
Засгийн газрын өнөөдөр /2020.02.12/-ийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу "Коронавирусаас урьдчилан сэргийлэх тухай" Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжжээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.
 
Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Чиглэлд, цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах, цагаан сартай холбоотой зар сурталчилгааг нэн даруй зогсоох тухай зэрэг асуудлууд туссан аж.
 
 
А.ЦЭЛМЭН
 
Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигийг ДЭМЖЛЭЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0