УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон жил орчим хугацааг өнгөрүүлээд байна.
Харин энэ хаврын чуулганы нээлтийн өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газраас түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлээд байгаа юм.
Энэ хүсэлтийг хангахын тулд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуулийн 6.11-т зааснаар 48 цагийн дотор хэлэлцэх ёстой болоод байна. Өөрөөр хэлбэл УИХ өнөөдрийн дотор Д.Гантулга гишүүний асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаа.
Ингэхдээ мөн хуулийн 6.13.-т зааснаар "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ" гэсний дагуу асуудлыг нууц санал хураалтаар шийднэ.
Хэрэв өнөөдөр Д.Гантулгыг гишүүнээс түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх дэмжвэл тэрбээр холбогдсон хэргээ шийдүүлж дуусах хүртэл хугацаанд Д.Гантулгын сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явагдах зэрэг асуудал үүсэхгүй юм.
Тодруулбал, Үндсэн хуулийн 29.3. -т "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэжээ.
Өөрөөр хэлбэл, Д.Гантулгыг шүүх буруугүй гэж үзвэл тэрбээр УИХ-ын гишүүнээрээ үлдэх боломжтой.
Одоогийн байдлаар төрийн ордонд МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж холбогдох Байнгын хороо руу асуудлыг шилжүүлээд байна. Байнгын хороо хуралдаж шийдвэрээ УИХ-д танилцуулж чуулганы хуралдаанаас эцсийн шийдвэр өнөөдөртөө амжиж гарах ёстой билээ.
Эс бөгөөс УИХ хууль зөрчихөд хүрэх юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлэг Д.Гантулгыг үлдээх шийдвэр гарсан бололтой. Д.Гантулга бүлгийн хурлын үеэр өөрийгөө үлдээж өгөхийг уйлан байж гуйсан гэв.
| Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг НУУЦ САНАЛ ХУРААЛТААР ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?