Төрөөс төрсөн тендерчин, концессчид, мөнгө хүүлэгчдийн мэдээллийг бид цувралаар хүргэсээр байгаа. Уг мэдээллийг бэлтгэхдээ гүтгэх зорилго агуулаагүй бөгөөд дэд сайд Б.Батцэцэгийн ХОМ, https://www.tender.gov.mn/ сайтад тавигдсан мэдээллийг тулган, түүвэрлэх замаар бэлтгэв. Уг тендерүүдийн 90 орчим хувийг Дэд сайдын албан тушаал хашиж байхдаа авсан нь доорх хүснэгтүүдээс харагдана.
Яг манай дэвшүүлсэн санааг бататгаж, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарын магнат Адмоны захирал Р.Энхбат “Одоо гомдоллож үглэхгүй, шууд нүд рүү нь хуруугаа хийнэ” гэсэн гарчигтай ЯРИЛЦЛАГА өгөхдөө улсаас зарласан хамаг тендерт ялж буй төрд нөлөөтэй эрхмүүдийг шүүмжилсэн юм.Тэрбээр “Соёмбо” гэж үйлдвэр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хүнийх, та нар мэдэх үү. Тэрний чинь үйлдвэр. ЖДҮ-дэж баахан заваарсан, одоо бүгдийг нь атгаж байна. “Чи энд ирээд арай хямд хэвлүүлчихэд яадаг юм” гэхээр “Бид нар тохирчихсон юм аа” гэж байна. Ингэхээр манай үйлдвэр ер нь байх хэрэггүй болох нь байна шүү дээ. Өөр “Мөнхийн үсэг” гэж байна. ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгийнх. Дуртай ажлаа хийнэ. Тэнд очъё гэвэл тэнд очно, энд очъё гэвэл энд очно. Одоо элчингээр явна гэнэ ээ. Нэг өглөө боссон чинь элчин сайхан санагдсан юм байлгүй. Яамдуудаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороог хүртэл базчихсан” гэж ярьсан юм.
| БАРИМТ: Дэд сайд Б.Батцэцэг 41 тендерт ялж, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН төрөөс 3.2 тэрбум төгрөг авчээ |
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх