Цөөн үгээр:
АНУ-ын мужийн сенат нар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж Монгол Улсын тухай захиа бичжээ
2 сар өмнө   628
АНУ-ын Вермонт мужийн сенат Патрик Лихи, Флорида мужийн сенат Марко Рубио АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж Монгол Улсын тухай захиа бичжээ.  Тэд сүүлийн үед Монгол Улсад өрнөсөн улс төрийн үйл явдлуудад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. /Энд дарж үзнэ үү/
 
Сенатууд бичсэн захиандаа “Сүүлийн үед УИХ, шүүх засаглал, болон Ерөнхийлөгчийн хийсэн маргаантай хэрэг явдал, тухайлбал одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгуульд нэр дэвшихээс хориглосон хуулийг түргэн баталж, Үндсэн хуулийн цэцийн шүүгчийг огцруулсан. УИХ-ын хийсэн эдгээр үйл нь үндсэн хуультай нийцэж байгаа эсэх дээр маргаантай байгаа. Мөн тус улсын Ерөнхийлөгч төр барьж буй нам болох МАН-ыг тараах хүсэлт Дээд шүүхэд гаргасан нь улс төрийн хямрал үүсгэж, ирэх зургаадугаар сарын 9-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдах эсэх дээр эргэлзээ үүсгэж болзошгүй” гэжээ.
 
Тэд нэмж бичихдээ “Мөн бид АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай ажиллаж богино хугацаанд сонгууль ажиглах олон улсын багийг санхүүжүүлж Монгол иргэдийг сонгуулиар дамжуулж дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг үгүйсгэх оролдлогыг баримтжуулж авахыг уриалж байна” гэсэн байна. Сенатууд тус захидалдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Бээжин хотод ярилцлага өгөхдөө “БНХАУ болон Хятадын Коммунист Намтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо сайжруулахад бэлэн байна” гэсэн тухай дурджээ.
 
Сенатууд захидлаа дуусгахдаа “Ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цөм байх ёстой бөгөөд Хятадын Коммунист Нам гэх мэт авторитар хүчнүүд дэлхий даяарх ардчиллын үнэт зүйлсийг арчиж хаяхаар ажиллаж буй энэ үед” гэсэн байна.
 
Эх сурвалж: rubio.senate.gov
АНУ-ын мужийн сенат нар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж Монгол Улсын тухай захиа бичжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Zochin [139.5.218.74] 2 сар өмнө
    Ulaan communistuud niilj baigaa ny unen, Mongoliin ardchilaliig ustgaj, gazar nutagt naan ezen suuh hyatadiin bodlogo heregjih gej baina