Цөөн үгээр:
Дуучин М.Нарантуяа МАН-ын даргад шаардлага хүргүүллээ
1 сар өмнө   172
Дуучин М.Нарантуяа өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Тэрбээр ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг “metoo” хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотойгоор МАН-ын даргад шаардлага хүргүүлж байгаагаа хэлсэн юм.
 
Дуучин бүсгүй “Улсын их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос  гурван өдрийн дараа албан бичгийн хариуг хүлээн авсан. Харамсалтай нь, энэ албан бичгийн хариу шаардлагад нийцээгүй, тодорхойгүй байлаа. Тийм учраас МАН-ын дарга У.Хүрэлсүхэд албан шаардлагыг хүргүүлж байна. Энэ шаардлагад бэлгийн дарамтад өртсөн охид, эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлууд багтсан.
 
Мөн Улсын их хурлын гишүүн Ц.Анандбазар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнг хэлж, гэрчилж байгаа охид эмэгтэйчүүдийг илтэд басамжлан доромжилсон үйлдэл гаргаж байгаа. Тэр болгон нь бүгд баримттай. Хүчирхийлэл гэдэг зүйл байх ёстой юм шиг ярьж байгаа нь Улсын их хурлын гишүүний ёс зүйд яавч нийцэхгүй. Тиймээс МАН-ын гишүүн Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэн хууль, хяналтын байгууллагад шалгуулахыг дэмжээсэй гэж хүссэн” гэсэн юм.
Дуучин М.Нарантуяа МАН-ын даргад шаардлага хүргүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0