УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхоролын хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрүүлийг хамгаалахын нэгэн багана болсон
Энхийн манаанд цэрэг шиг зогссон,
Хөлийн хурдаар ажлаа амжуулсан,
Гарын хурдаар ажлаа бүтээдэг,
Даруухан намтраараа өөрийгөө гоёсон
Нэр нь гардаггүй баатарлаг үйлстнүүд
Эрхэмсэг сувилагч бүсгүйчүүддээ удахгүй болох олон улсын сувилагчийн баярын мэндийг өргөн дэвшүүлье ээ.
Олон улсын сувилагчын өдрийг угтан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг ЭМЯ болон “Сувилахуйн амьдрал төв” ТТБ-тай хамтран Монгол улсын эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрэлцэж яваа та бүхнийхээ санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг сонсохоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн жагсаалтын хоёрдугаарт сувилагчын мэргэжил эрбэлэгдэж байна. Сувилагч гэдэг хүн төрөлхтөнд ямар чухал мэргэжил болохыг энэ судалгаа илтгэж байна.
Харин Монгол улсад сувилагч мэргэжлийн үнэлэмж хэр байна вэ. Хамгийн их ачаалалтай ажилладаг ч цалин багатай, эмнэлгийн дунд мэргэжилтэн, эмчийн туслах гэдэг ерөнхий ойлголт одоог хүртэл явсаар байна.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 11 мянга гаруй сувилагч бараг 100 хувь эмэгтэй. Энэ салбарт өрх толгойлсон эмэгтэйчүүд ч олноор ажилладаг.
Өнөөдөр авч байгаа 450 мянган төгрөгний цалингаараа өрх гэрээ, үр хүүхдээ өвч тэгш авч явахын төлөө зүтгэж, цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдарч байгаа. Дийлэнх нь цалингийн зээлтэй, орон сууцны зээлтэй.
Гэхдээ сувилагчид маань ядуу зүдүү гэж гараа тосож суусангүй, нуруугаа бөгтийтөл зүтгэж, эрүүл энхийн манаандаа сэтгэл гаргаж ажилладаг юм аа.
Төрийн үйлчилгээний албанд 20-30 жил ажлаад тэтгэвэрт гарахдаа манай сувилагчид юутай гарч байгаа вэ. Тухайн салбарт ажилласан жилээсээ хамаарч авдаг 36 хүртэлх сарын тэтгэмжээ аваад цалингийн зээл, банкны өрөө дараад өргүй үлдчих юмсан гэсэн бодлыг л ихэнх нь тээж яваа.
Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн гол зорилго бол сувилагчдынхаа өмнө тулгамдаж байгаа олон олон асуудалд гарц шийдлийг олох явдал юм.
Жилээс жилд хүн амд шинээр бий болж байгаа эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, сургаж бэлтгэх, мэргэшүүлэх ажлуудыг төр, засаг онцгойлон анхаарч ажиллах ёстой.
Манай орны хувьд дэд бүтэц сул хөгжсөн өргөн уудам нутаг дэвсгэртэй, ард иргэд маань тархан суурьшсан, хүн амын 80 хувь нь 40-өөс доош насны залуус, ахмад настны эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа зэрэг онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй.
Иймд өнөөдөр та бүхнийхээ дуу хоолойг сонсож, бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд авах цогц арга хэмжээний гарц шийдлийг эрэлхийлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Амь өрссөн үхлийн өмнө
Ач буяны тэнгэр болж
Үхлээс аварч, дахин төрүүлдэг
Сувилагч тандаа хүн бүхэн баярлаж
Сүм адил зүрхэндээ тахиж явдаг аа.
Эрүүл энхийн манаад нүд цавчилгүй зогсдог
Эрүүл мэндийн салбарын цохиолох зүрх нь болсон та нартаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.

| УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛГЭЭС САНААЧИЛАН “СУВИЛАГЧДАА СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?