Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд “Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байх нь хамгийн чухал. Байгалийн баялгийн үр шимийг адил тэнцүү хүртэх нь шударга ёсны бас нэг зарчим. Байгалийн баялгийг хэн нэгэн, ямар нэгэн компани үйлдвэрлэж бий болгоогүй. Байгалийн баялаг гэдэг бурхны хишиг. Тэр утгаараа Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэнцүү хүртэж байх ёстой. Энэ бол шударга ёсны зарчим. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаа хэлье” гэв.
Зам дагаж хөгжил гэдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар автозам барих нь хөгжлийг тэлэх, цаг хэмнэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэн замын салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, 2016-2020 онд 2100 км засмал зам, 2727 метр гүүр барьж ашиглалтад оруулжээ. Тухайлбал, 60 жил хүний гар хүрээгүй Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км замыг зургаан сарын дотор ашиглалтад оруулсан. 80 жилийн настай Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамыг шинэчилж, хоёр урсгалтай дөрвөн эгнээ шинэ зам барих их ажил үргэлжилж байна. Ярьсан бол хийдэг, эхлүүлсэн бол дуусгадаг жишгийг нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа тогтоосон хэмээн Дарханчууд үнэлж байна.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж, эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, улмаар гадаадад экспортлох бодлого явуулсан. Сүүлийн 10 жил яригдсан аймгийн төвийн цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлсний нэг нь Дарханы цахилгаан станц юм” гэлээ.
Дарханд арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. 2020 онд “Дархан” арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт төрийн өмчит компанийн дүрмийг Засгийн газар баталсан. Дархан арьс, ширний цогцолборт 14 барилга, байгууламж баригдахаас дөрвөн барилга баригдаж, ажил 22.9 хувьтай үргэлжилж байна. Цогцолборыг ашиглалтад оруулснаар шууд бус 28500 ажлын байр бий болох юм. Малын гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулж, баялаг болгох хүн бүрийн мөрөөдлийн эхлэл тавигдсан түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн учир Дарханчууд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө “Олборлолтоос-боловсруулалт” бодлогыг тусгасан нь ашигт малтмалын түүхий эд экспортлохоос гадна малын гаралтай түүхий эдээ экспортолж, боловсруулсан бүтээгдэхүүнээ буцаагаад өндөр үнээр худалдаж авдаг байдал үгүй болж, малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд таатай боломж бий болно Дарханчууд онцолж байна.
С.Наран
| Нэр дэвшигч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?