Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Сонгуулийн сурталчилгаа цахим болон хэвлэл мэдээллийн сувгаар үргэлжилнэ
4 жил өмнө   648
 
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид олон нийттэй уулзах сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор зогсоосон. Учир нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат корона вирусын халдвар авч, гэр бүлийн хамт тусгаарлалтад орсон юм. Иймд бусад нэр дэвшигчид ч гэсэн ард түмний дунд халдварын тархалт ихсэх хандлагатай байгааг ойлгож, сонгуулийн сурталчилгаагаа үлдсэн өдрүүдэд цахим байдлаар явуулахаар боллоо. 
 
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх халдвар авсан нэр дэвшигч Д.Энхбат болон  гэр бүлийн хүнийг хурдан эдгэрэхийг хүссэн. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн ерөнхий менежер, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусын халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг  өнөөдөр /2021.06.05/-өөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ” гэсэн юм. 
 

 

 
Б.Саруул
 
Сонгуулийн сурталчилгаа цахим болон хэвлэл мэдээллийн сувгаар үргэлжилнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0