Цөөн үгээр:
  • Ц.Элбэгдорж: Х.Баттулга бол ХАДАМДАА БЭЛДСЭН хазахаас болгоомжилдог алим
  • Хонгконг руу долоо хоног бүр тогтмол ШУУД нислэг үйлдэнэ
Б.Саранчимэг: Хувь хүн хүссэн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээ хилээр оруулж ирэх боломжийг яагаад нээж өгөхгүй байна вэ
2 долоо хоног өмнө   142
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
 
Энэ үеэр гишүүд тус сангийн үйл ажиллагаатай болон бусад асуудлыг тодруулав.
 
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Хүн өвдөхгүйн тулд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл нэмэлт бүтээгдэхүүн авах гэхээр хууль эрх зүйн орчин саад учруулаад байна. УИХ-аас Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, цар тахлын хуулиар энэ салбарынханд маш том эрх мэдэл олгоод байхад хувь хүн хүссэн витаминаа хилээр оруулж ирэх боломжийг яагаад нээж өгөхгүй байна вэ. Хувь хүний өөрийн хэрэгцээт витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээ гаднаас авах эрх нь хаалттай байна. Иргэдэд хүндрэл учруулахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх боломжтой юу.
 
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа: Хувь хүн өөрөө болон гэр бүлийн хүрээнд хэрэглэх витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирэхийг зөвшөөрнө. Харин хувь хүн оруулж ирээд худалдан борлуулах бол зайлшгүй тусгай зөвшөөрөл шаардана.
 
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар хувь хүн витамин хилээр оруулж ирэхийг хориглосон. Харин шинээр оруулж ирэх гэж байгаа хуульд хувь хүний хэрэглээний асуудлыг тусгахаар ажиллаж байна.
Б.Саранчимэг: Хувь хүн хүссэн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээ хилээр оруулж ирэх боломжийг яагаад нээж өгөхгүй байна вэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0