Цөөн үгээр:
  • Ц.Элбэгдорж: Х.Баттулга бол ХАДАМДАА БЭЛДСЭН хазахаас болгоомжилдог алим
  • Хонгконг руу долоо хоног бүр тогтмол ШУУД нислэг үйлдэнэ
Ц.Элбэгдоржоор гахай шүршүүлсэн хүн УИХ-ын гишүүн П.Сэргэлэн үү
2 долоо хоног өмнө   2115
ХЗДХ-н сайд Х.Нямбаатар Хөвсгөл аймагт ажиллахдаа нисдэг тэрэг хөлөглөсөн талаар твиттерт шүүмж өрнөсөн. Тэгвэл тэрээр уг шүүмжийн хариуд Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн гэлээ. 
 
Түүний ярьж буй хэргийн талаар Шуурхай.мн дээр 2012 онд ийн нийтлэгдэж байжээ. / Энд дарж уншина уу/
 Тус нийтлэлд Ц.Элбэгдорж  Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн бас л ан ав хийж байгаад ирсэн гэнэ. Түүнийг зугаацуулах ажилд манай дарга нар ч гар таталгүй оролцжээ. Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөсөн энэ ан авд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн /одоогийн УИХ-ын гишүүн/, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нар оролцсон гэнэ. Тэдний ан ав хийхээс гадна Минжийн хангайд нисдэг тэргээр очоод Буур, Минжийн голд загасчилсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгааж байна. Т.Дашдэлэг генералын хувьд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны 3 сарын 18-нд Ц.Элбэгдоржоос бригадын генерал цол авсан, түүний талын хүн. Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн ч гэсэн Ц.Элбэгдоржийн хамгийн итгэлт найзуудын нэг гэж бичжээ. 
 
А.ЦЭЛМЭН
Ц.Элбэгдоржоор гахай шүршүүлсэн хүн УИХ-ын гишүүн П.Сэргэлэн үү
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Ахмад хилчин [64.119.21.128] 2 долоо хоног өмнө
    Элбэгдорж минжийн заставт саун бариулж, түүнийгээ шатааж дахин бариулсан гэдэг үнэн үү. ХХЕГ болон 0151р ангийн удирдлага хариу өгнө байх
  • Зочин [103.9.90.130] 2 долоо хоног өмнө
    muu huzuugui bandi