Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
2 жил өмнө   325
УИХ-ын чуулганы өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тодруулбал, 318 тэрбум төгрөгөөр 2023 онд авсан "Ногоон автобус"-ны худалдан авалтыг  шалгах "Хянан шалгах түр хороо"-г байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталж, 
 
Түр хорооны гишүүдээр:
 
П.Анужин
Д.Батлут
Ж.Бат-Эрдэнэ
Ц.Даваасүрэн
Г.Тэмүүлэн
Ж.Батсуурь
Н.Ганибал
С.Одонтуяа, Т.Доржханд нарыг томилсон юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Хянан шалгах түр хорооний эхний хурал болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон юм.
 
Мөн өнгөрсөн сарын 25-ны өдрийн /2024.03.25/ тус түр хороо хуралдаж, хянан шалгагч, шинжээч нарыг томилсон бөгөөд Хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.04.01/ 14.00 цагт Төрийн ордонд хаалттай хуралдахаар товлогджээ. Хуралдаанаар Түр хорооны тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ. 
Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0