Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
МАН даргынхаа сонгуулийг Хойд Солонгос шиг хүчлэн явууллаа гэв
1 долоо хоног өмнө   237
МАН-ын даргыг сонгох үеэр намын үндсэн дүрмээ ноцтой зөрчсөн үйлдлүүд гарсан талаар Бага хурлын зарим гишүүд мэдээллээ.
 
Улс төрийн намын тухай хуулийн “17.6.Намын дүрэмд заасны дагуу Намын даргыг удирдах дээд байгууллага, эсхүл төлөөллийн төв байгууллага…сонгоно.” гэж  хуульчилсан бол МАН-ын Үндсэн дүрмийн “20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт НАМЫН ДАРГА ОРОН ГАРВАЛ Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;” гэж заасан байдаг.
 
 Гэтэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн чөлөөлөгдөх өргөдлийг Намын Бага хурал хүлээн авч, албан ёсны шийдвэр гаргалгүй МАН-ын даргыг сонгох ажиллагааг явуулсан. “Албан тушаалаас орон гарах” гэдэг нь албан тушаалаа өгөх, бүрэн эрх дуусах гэх утгаар хууль тогтоомжид хэрэглэгддэг.  
 
Намын үндсэн дүрэмд нь “Намын дарга орон гарвал” буюу албан тушаалаас хүндэтгэн үзэх тодорхой шалтгаанаар чөлөөлөгдсөн буюу огцорсон, огцруулсан бол Намын шинэ даргыг сонгоно гэж заасаар байтал МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэлгүй буюу орон гараагүй байхад Намын даргын сонгуулийг зориуд зөрчин явуулсан гэв. 
 
Намын үндсэн дүрэмд заагдаагүй Намын даргыг сонгох санал хураалтыг 2 үе шаттай болгох талаар хуралдаан даргалагч албан ёсны горимын саналыг дэмжиж, эсэргүүцэж байгаа гишүүд байна уу гээд саналыг тоололгүй хэлбэр төдий хураалгаж, албан ёсоор баталгаажуулаагүй дэмжсэн гээд явчихсан. 
 
Түүнчлэн ганц хүн үлдээж байгаад хоёр дахь шатны санал хураалт гээчийг явуулж зохиомолоор Бага хуралд оролцсон гишүүдийн 2/3-т хүргэхээр тулгаж байгаа нь МАН-ын Үндсэн дүрмийн “1.5.3. намын удирдах байгууллагыг сонгож байгуулах бөгөөд намын бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулж, саналыг нууцаар хураах” заалтад харшилсан. 
 
Хоёр дахь шатны санал хураалтыг чөлөөт өрсөлдөөнгүйгээр ардчилсан ёсонд ч нийцэхгүй байдлаар буюу Хойд Солонгос шиг хүчлэн явуулж байгааг Бага хурлын гишүүд эрс эсэргүүцжээ.
 
МАН даргынхаа сонгуулийг Хойд Солонгос шиг хүчлэн явууллаа гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [103.57.94.187] 1 долоо хоног өмнө
    Бусдииг илт доромжлоогүи , харааж зүхээгүи бол үзэл бодлоо илэрхиилэх нь буруу жишиг бусдиин эрх ашгииг зөрчсөн зүил биш биздээ