Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
ЗГ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
3 цагийн өмнө   125
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.10.29/ 08.00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд,
 
• Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
 
• Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
 
• Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацаа, хүнсний хангамжийн хэмжээ, хилийн нэмэгдэл олгох журам батлах тухай Засгийн газрын тогтооын хавсралтад өөрчлөлт оруулах тухай/
 
• “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр/
 
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
 
• Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
 
• Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
 
• Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
 
Танилцах асуудал
 
• Нийслэлийн хэмжээнд 2025-2028 онд барьж ашиглалтад оруулах орон сууцны бүтээн байгуулалтын явцын талаар
ЗГ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0