Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Д.Амарбаясгалан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэж АТГ-аас мэдээллээ
4 цагийн өмнө   122
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлээд байна.
 
Сэжигтэн Д.Амарбаясгалан нь Авлигатай тэмцэх газарт одоог хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөлийг бий болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна. 
Д.Амарбаясгалан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэж АТГ-аас мэдээллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0