Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзав
4 өдрийн өмнө   171
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
 
Энэхүү уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, ардчиллын хөгжил, тулгамдаж буй сорилт, хүчин зүйлсийн талаар хөндөж, санал солилцов.
 
Уулзалтын эхэнд тус Элчин сайдын яамны төлөөллөөс Монголын парламентын гишүүн хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархахын зэрэгцээ АНУ-аас Монгол Улсад санхүүгийн хөрөнгө оруулалт татах асуудал ихээхэн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байгаагаа илэрхийлж, ингэхийн тулд тухайн улс эрх зүйн орчноо бүрдүүлэх, улмаар улс төрийн болон бодлогын тогтвортой байдлыг баримтлах нь эерэг нөлөөтэй гэв.
 
Уг онцолсон асуудалд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа санал нэгтэй буйгаа илэрхийлэхийн ялдамд Монгол Улсад давхар стандарт, шударга бус байдлыг халах асуудал, үүн дотроо сонгуулийн шударга байдал ихээхэн чухал хэмээлээ.
 
Тэрбээр аливаа шатны сонгуульд нэр дэвшигчдэд гарааны нөхцлийг ижил байлгах үүднээс, санал худалдан авах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоохыг зорьж байна. Тиймээс сонгуулийн бус энэ цаг үед эрх зүйн шинэчлэл хийхээр хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаагаа дурдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0