Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
“Нүүрсчдийн 30-ийн бүлэг” төсвийн хэлэлцүүлгийг намын хэрүүл болголоо
2 цагийн өмнө   47
УИХ дээр төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг парламент дөрвөн шатны хэлэлцүүлгээр шүүн тунгааж, усыг нь шахаж, үрэлгэн зардлыг танаж, хөрөнгө оруулалтуудыг оновчтой болгож, үр ашгийг нь дээшлүүлэх гэх мэтээр илүү сайжруулан батлах учиртай. Төсвийн хэлэлцүүлэг жилийн жилд халуухан болдог, үүнд улстөржилт ч нөлөөлдөг. Гишүүдийн амбиц, хувийн ашиг сонирхол ил цагаандаа гарна. Тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт тавиулах, салбарын хөрөнгө оруулалтаа хасуулж тануулахгүй авч үлдэхийн төлөө зөрчил, тэмцэл, лобби өрнөнө. Гагцхүү энэ бүхэн хэм хэмжээндээ байж, хуулийн хил хязгаарт захирагддаг. 
 
Гэтэл энэ жилийн улсын төсвийн хэлэлцүүлгээр улстөржилт, талцал таазандаа тулж, тооноороо халив. МАН-ын бүлгийн гишүүд 30, 38-аараа хуваагдан тэмцэлдэж, энэ хэл ам, хэрүүл тэмцлээ улсын төсвийн хэлэлцүүлэг рүү чирэн орж ирлээ. Тухайлбал, УИХ-д арай хүч дутуу болчихоод байгаа “30-ийн бүлэг”-ийнхэн нь Засгийн газар Ардчилсан намын гишүүдэд 1.1 их наяд төгрөгийн авлига өгсөн байна гэдэг хэрүүлийн алим чулуудаад эхэлжээ. Анх удаа олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, салбар салбарынхны саналыг тусгаж боловсруулсан төсвийн төслөөс хөрөнгө оруулалтуудынх нь мөнгөн дүнг түүж нэмж бодоод ингэж харлуулж мушгих нь утгагүй. Тэгээд ч есдүгээр сарын 15-нд хуулийн дагуу өргөн мэдүүлснээс хойш улсын төсөв Засгийн газрын мэдлээс гарч УИХ-ын мэдэлд очсон. Төсвийн төслөөс юуг нь хасаж, юуг нэмэх нь 126 гишүүний бүрэн эрхийн асуудал. 
 
Тэгэхээр 1.1 их наяд төгрөгөөр гишүүдийн авлигадлаа гэдэг бол Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тодорхой болоод буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг авч үлдэхийн тулд зохион байгуулалттайгаар хийж буй акци гэж харагдаж байна. Ичсэн хүн хүн ална гэдэг л болж байгаа хэрэг. Нөгөө талаар Үндсэн хууль зөрчсөн асуудлаа хаацайлахын тулд түүнээс илүү хүчтэй сенсаац дэгдээхийг УИХ дахь нүүрсний бүлэглэлийнхэн санаархаж байгаа ажээ.  
 
“Нүүрсчдийн 30-ийн бүлэг” төсвийн хэлэлцүүлгийг намын хэрүүл болголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Жавзандулам [66.181.177.80] 2 цагийн өмнө
    Их хурлын гишүүд минь та нар хурал хийж байхдаа намын тухай ярихаа боль. Хэлэлцэж байгаа асуудалд зөв сэтгэлээсээ хандах хэрэгтэй шүү 7 сая төгрөгийн цалин авч байж ард иргэдийн өмнө замбараагүй хуралдаа идэвхгүй ийш тийшээ алхан тээвэрлэх чинь зохихгүй байна та нарыг Монголын ард түмэн сонгосонгүй дандаа мартчих юм ажил хийх дургүй бол сандлаараа чөлөөлөгдвөл зүгээр юм биш үү бидэнд эвгүй утаггүй цэцэрлэгийн хүүхдээс дор соёлгүй муухай харагдаж ба өнөөдөр үдээс өмнө хэлэлцсэн асуудалд маш хариуцлагагүй харагдаж ба шүү жаахан юм толгойдоо бодоочээ